100% ориг үнэртэй ус
Тансаг үнэрийг
жижиг савлагаагаар
Дуртай үнэрээ бүтэн шилээр биш, өөрт хэрэгтэй хэмжээгээрээ аваарай.
Бүтэн шил авахаасаа өмнө сонирхсон үнэрээ тайван туршаад үзээрэй. Бид 100 мл-ийн ориг шилнээс ариун цэврийн нөхцөлд, таны сонгосон хэмжээгээр савлаж өгнө.
100% ориг
Бид зөвхөн албан ёсны ориг бараа зардаг. Хуурамч үнэр манайд огт байхгүй.
Боломжийн үнэ
Бүтэн шилний үнэ төлөлгүйгээр дуртай үнэрээ туршина.
Цэвэрхэн савлагаа
Ариутгасан багаж ашиглаж, шинэ саванд гар хүрэлгүйгээр савладаг.
Хурдан хүргэлт
Бэлэн байгаа бараа Улаанбаатар хотод 24 цагийн дотор гарт тань хүрнэ.
Каталог
Үнэртэй усны сонголт
Хэмжээгээ сонгоход үнэ нь шууд шинэчлэгдэнэ. Таалагдсан үнэрээ сагсандаа нэмээрэй.
Ачаалж байна…
Тохирох бараа олдсонгүй. Өөр үгээр эсвэл өөр ангиллаас хайгаад үзээрэй.
Үйл явц
Хэрхэн ажилладаг вэ?
Декант гэдэг нь ориг бүтэн шилнээс үнэртэй усыг жижиг саванд хувааж савлахыг хэлнэ.
-
01
Ориг эх шил
Бид зөвхөн албан ёсны, баталгаатай эх сурвалжаас 100 мл-ийн ориг шил авдаг.
-
02
Цэвэр савлалт
Эх шилнээс ариутгасан багажаар, гар хүрэлгүйгээр шинэ саванд цэвэрхэн хувааж хийдэг.
-
03
Хэмжээгээ сонгоно
5 мл-ээс 100 мл хүртэл сонголттой. Эхлээд бага хэмжээгээр туршаад, таалагдвал томоос нь аваарай.
-
04
Хүргэлт
Бэлэн байгаа бараа 24 цагийн дотор хүргэгдэнэ. Захиалгаар ирэх бараа 7–14 хоногт ирдэг бөгөөд ирснээс хойш 24 цагийн дотор гарт тань хүрнэ.
Яагаад декант?
Бүтэн шил авахаас өмнө
- Мөнгө хэмнэнэ. 200,000₮-ийн бүтэн шил авалгүйгээр 14,000₮-өөс эхлэн туршиж болно.
- Арьсандаа тохирохыг шалгана. Нэг үнэр хүн бүрийн арьсан дээр өөр өөрөөр мэдрэгддэг. Тиймээс эхлээд туршаад үзээрэй.
- Авч явахад амар. Жижигхэн сав цүнх, халаасанд ч багтана. Хаашаа ч явсан дуртай үнэр тань хамт байна.
- Өөрийн цуглуулгатай болно. Нэг үнэрт баригдахгүй, өдөр бүр сэтгэлдээ таарсан үнэрээ сонгоно.
Сэтгэгдэл
Үйлчлүүлэгчид маань юу гэж байна вэ?
Асуулт хариулт
Түгээмэл асуултууд
Тийм ээ. Бид зөвхөн албан ёсны, баталгаатай эх сурвалжаас 100 мл-ийн ориг шил авч, түүнээсээ жижиглэн савладаг. Хүсвэл эх шилийг нь харуулж болно.
Гэрэл, дулаанаас хол хадгалбал 1–2 жил чанараа алдахгүй. Шүршигчтэй сав нь агаар нэвтрүүлдэггүй тул үнэр нь сарнидаггүй.
Анх удаа туршиж буй үнэр бол 5 мл-ээс эхлээрэй. Байнга хэрэглэдэг үнэрээ 10 мл-ээр, их дуртай үнэрээ 20, 50, 100 мл-ээр авах боломжтой. Алийг нь сонгохоо мэдэхгүй байвал бидэнд бичээрэй, танд тохирохыг нь зөвлөж өгье.
Таалагдсан бараагаа сагсандаа нэмээд, доорх хэсэгт мэдээллээ бөглөж захиалаарай. Төлбөрөө QPay-ээр шууд төлнө. Аль ч банкны апп эсвэл QR код ашиглаж болно. Төлбөр орсны дараа захиалга тань баталгаажиж, бид тантай холбогдон хүргэлтийг тохирно.
Манайх биет дэлгүүргүй, зөвхөн хүргэлтээр үйлчилдэг. Бэлэн байгаа бараа 24 цагийн дотор хүргэгдэнэ. Захиалгаар ирэх бараа 7–14 хоногт ирдэг бөгөөд ирснээс хойш 24 цагийн дотор гарт тань хүрнэ.
Хотод хүргэлт 5,000₮, харин 120,000₮-өөс дээш захиалгад үнэгүй. Орон нутагт унаагаар илгээнэ.
Захиалга
Захиалгаа өгөх
Доорх мэдээллээ бөглөөрэй. Захиалга тань баталгаажмагц бид тантай холбогдож, хүргэлтийг тохирно.
- Утас5056-9921
- И-мэйл
- ХаягЗөвхөн хүргэлтээр
- ХүргэлтБэлэн бараа 24 цагт · Захиалгын бараа 7–14 хоногт
- Цаг